Нүүр
Мэдээлэл
Цахим хичээл
Шалгалт
Эрх зүйн шалгалт
Практик шалгалт
Асуулт хариулт
Санал хүсэлт
Нэвтрэх
Сургалтын хөтөлбөр, зохион байгуулалт ба үргэлжлэх хугацаа
Сургалт нь Газрын кадастрын мэдээллийн систем (Лэнд менежер – ЛМ) болон ЛМ сургалтын системтэй ажиллах мэдлэг, практик ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн цахим сургалт байна. Сургалтын агуулга нь нийт 2 бүлэг, 21 цахим хичээлээс бүрдэнэ. Үүнд: 1-р бүлэг. Газрын кадастрын мэдээллийн систем (Лэнд менежер – ЛМ) Газрын кадастрын мэдээллийн систем болон Лэнд менежер программ хангамжийн үндсэн үйл ажиллагаа, системд ажиллах дараалал, кадастрын мэдээлэлтэй ажиллахтай холбоотой цахим хичээлүүд багтана. 2-р бүлэг. ЛМ сургалтын системийн тохиргоо, нэвтрэх болон ашиглах заавар ЛМ сургалтын системд хандах тохиргоо хийх, хэрэглэгчийн эрхээр нэвтрэх, цахим хичээл үзэх, сургалтын материалыг ашиглах болон сургалтын үйл ажиллагаанд оролцох зааварчилгааг багтаана. Сургалт нь 100 хувь онлайн хэлбэрээр явагдах бөгөөд суралцагч өөрийн боломжит цагт цахим хичээлүүдийг дарааллаар судална. Сургалтын хугацаа Сургалтын нийт үргэлжлэх хугацааг календарийн тогтсон хоногоор хязгаарлахгүй. Суралцагч: цахим хичээлүүдээ бүрэн үзэж дуусгах → шаардлагатай дадлага, сургалтын үйл ажиллагааг гүйцэтгэх → шалгалтаа өгөх дарааллыг бүрэн хангаснаар тухайн сургалтын үйл явц дууссанд тооцогдоно. Иймээс сургалтын хугацаа нь суралцагч бүрийн суралцах хурд, хичээлээ үзэж дуусгах болон шалгалтаа өгөх хугацаанаас хамаарсан уян хатан хугацаатай байна.