Нүүр
Мэдээлэл
Цахим хичээл
Шалгалт
Эрх зүйн шалгалт
Практик шалгалт
Асуулт хариулт
Санал хүсэлт
Нэвтрэх
Сургалтын зорилтот хэрэглэгчид
Газрын кадастрын мэдээллийн систем болон холбогдох программ хангамжтай ажиллах мэдлэг, ур чадвар эзэмших шаардлагатай дараах хэрэглэгчдэд сургалт зориулагдана. Газрын мэргэжилтэн Газрын кадастр, газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, GIS болон орон зайн мэдээллийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд. Кадастрын компанийн мэргэжилтэн Газрын кадастрын зураглал, хээрийн хэмжилт, кадастрын зураг боловсруулах, нэгж талбарын мэдээлэл бэлтгэх болон мэдээллийн сантай ажилладаг инженер, мэргэжилтнүүд. Төрийн байгууллагын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын асуудал хариуцсан байгууллагын мэргэжилтэн болон Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системтэй ажилладаг албан хаагчид. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, зохицуулалт, кадастр, газар ашиглалт, мэдээллийн сангийн бүртгэл болон хяналтын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд. Оюутан, судлаач Газар зохион байгуулалт, газрын кадастр, геодези, зураг зүй, GIS болон орон зайн мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, магистрант, докторант, судлаачид.