Нүүр
Мэдээлэл
Цахим хичээл
Шалгалт
Эрх зүйн шалгалт
Практик шалгалт
Асуулт хариулт
Санал хүсэлт
Нэвтрэх
Сургалтын дэлгэрэнгүй танилцуулга
Энэхүү сургалт нь Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийн Газрын кадастрын мэдээллийн системтэй ажиллах мэргэжилтнүүдэд шаардлагатай онолын мэдлэг, систем ашиглах чадвар болон практик ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн цахим сургалтын систем юм. Сургалтын хүрээнд хэрэглэгч Газрын кадастрын мэдээллийн системийн үндсэн бүтэц, үйл ажиллагаа, мэргэжилтний эрхээр системд нэвтрэн ажиллах дараалал, өргөдөл хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, боловсруулах болон шийдвэрлэлтийн үе шаттай танилцана. Мөн Land Manager программ хангамжийг ашиглан кадастрын зураг, орон зайн болон атрибут мэдээлэл боловсруулах, боловсруулсан мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн системтэй хэрхэн уялдуулах, мэдээлэл солилцох болон кадастрын мэдээллийн санд бүртгэх үндсэн ажиллагааг дадлага ажлаар эзэмшинэ. Сургалт нь дараах үндсэн мэдлэг, ур чадварыг олгоно: Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийн бүтэц, үйл ажиллагааны талаар ойлголттой болох; Газрын кадастрын мэдээллийн системд мэргэжилтний эрхээр нэвтрэн ажиллах; Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг системд бүртгэх, хүлээн авах, боловсруулах; Өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлтийн үе шат болон системийн ажлын урсгалыг ойлгох; Нэгж талбар, эрхийн бүртгэл, газар ашиглалт болон кадастрын бусад мэдээлэлтэй ажиллах; Land Manager программ хангамжийн үндсэн хэрэгслүүдийг ашиглах; Кадастрын зураг болон орон зайн мэдээллийг боловсруулах, шалгах; Land Manager программд боловсруулсан мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн системтэй уялдуулах; Кадастрын мэдээллийн чанар, бүрдэл болон шаардлагыг шалгах; Холбогдох хууль, дүрэм, журам болон систем ашиглалтын шаардлагыг практик үйл ажиллагаанд хэрэгжүүлэх. Сургалтыг цахим хичээл, дадлага ажил, эрх зүйн мэдлэгийн шалгалт болон систем дээр гүйцэтгэх практик шалгалт гэсэн үе шаттайгаар зохион байгуулна. Сургалтын шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад амжилттай тэнцсэн суралцагчид сургалт төгссөн гэрчилгээ (сертификат) олгоно.